lumino

王朝百科·作者佚名  2010-05-17  
宽屏版  字体: |||超大  

Хамтлагийн тvvх :

1996-1997 онд Jason (Аврага) хэмээх хар арьстан эр уг хамтлагийн суурийг тавьжээ! 1998 онд 3 хvний бvрэлдхvvнтэй байгуулагдсан. Skitzo ”Анхбаатар”, Chinzo ”Чинзориг”, M.C ”Тэмvжин”. Энэ vед Lumino хамтлаг 3-н дуутай байлаа... . Тvр завсралсны эцэст Ган-Хєлєгийг, Трио хамтлагаас Бат-Хишигийг тус тус авч хамтлаг 5 гишvvнтэй болсноор 1999 оноос уран бvтээлээ жинхэнэ утгаараа хийж эхэлсэн. “Би чамд хайртай” гэсэн анхны хит дуу гарч Lumino-г сонсогчдод таниулж чадсан юм. Тvvнээс хойш єдийг хvртэл олон шинэ уран бvтээлийг хийсэн билээ. Энэ хооронд хамтлагийн бvрэлдхvvнд бага зэрэг єєрчлєлт гарсан. Чинзориг Англи улсад суралцахаар болж 2000-11-н сард хамтлагаа орхисон.

Ган-Хєлєг бие дааж уран бvтээл хийхээр болж (2001-2 сард) хамтлагаа орхилоо. Ингээд гурвуулаа vлдэж уран бvтээлээ цаашид vргэлжлvvллээ. M.c "Д.Тэмvжин", Skitzo "Д.Анхбаатар", Baji "Б.Бат-Хишиг".

Далайцэрэнгийн Тэмvжин:

1982 оны 4 сард vхрийн ордонд тєрсєн. Хосе Мартийн нэрэмжит 52-р дунд сургуулийг тєгсєж, МУИС –н ОУХДС-д орж суралцсан. Чєлєєт цагаараа загасанд явах, дуу сонсох, хєгжилдєх дуртай. Идэх дуртай хоол цуйван, бууз, хятад хоол. Ам бvл 3. Хамтлагийн ахлагч.

Дашцэрэнгийн Анхбаатар:

1981 онд тєрсєн. Хонины орд. Нийслэлийн 10-н жилийн 11, 84, 96, 22-р сургуулиудад тус тус суралцаж тєгссєн. Колорадогийн их сургуулийн олон улсын харилцааны ангид элсэн орсон. Одоогоор чєлєє аваад уран бvтээлээ хийж байна. Кино vзэх дуртай. Чєлєєт цагаараа DJ хийх сонирхолтой. Дуртай хоол: Хятад, Солонгос халуун ногоотой хоолонд бvvр нэг дуртай. Амттай бvхнээс буцахгvй чихэр, цуугаар амталсан гахайн нурууны маханд нугасгvй шvv! Ам бvл 4. Хамтлагийн гишvvн.

Батжавын Батхишиг:

1980 онд тєрсєн. Мэлхийн орд.Нийслэлийн 10-н жилийн лаборатори 1-р дунд сургуулийг тєгссєн. МУИС-н ОУХДС-ийг тєгссєн. Одоо Франц улсад суралцдаг. Чєлєєт цагаараа сагс тоглох кино vзэх дуртай. Хобби гэвэл CD цуглуулах дуртай. Дуртай хоол: Будаатай хоол, Хятад хоол, чихэрлэг зvйлсэд нугасгvй. Ам бvл 5. Хамтлагийн гишvvн.

 
免责声明:本文为网络用户发布,其观点仅代表作者个人观点,与本站无关,本站仅提供信息存储服务。文中陈述内容未经本站证实,其真实性、完整性、及时性本站不作任何保证或承诺,请读者仅作参考,并请自行核实相关内容。
 
© 2005- 王朝百科 版权所有